• Home
  • Хаа сайгүй
  • Х.БАТТУЛГА: С.Баярын үед “Ухаа худаг”-ийг “Энержи Ресурс” ХХК-д өгсөн нь хууль бус үйлдэл

Х.БАТТУЛГА: С.Баярын үед “Ухаа худаг”-ийг “Энержи Ресурс” ХХК-д өгсөн нь хууль бус үйлдэл

Монгол Улсын Ерөнхийлөгч асан, УИХ-ын гишүүн Х.Баттулга “Хөх Монголын хөх туг” аяны хүрээнд нийслэлчүүдтэй уулзжээ.

Тэрбээр “Монгол орон бол асар их баялагтай. Өнөөдөр улсын хэмжээнд хайгуулын 1036 лиценз буюу 5.1 сая га талбайд, ашиглалтын 1731 лиценз 1.8 сая га талбайд байна. Үүнээс 212 хайгуулын, 419 ашиглалтын лиценз буюу 483 мянган га талбайд гадаадын иргэн, аж ахуй нэгжүүд үйл ажиллагаа явуулж байна. Тэдний дийлэнх нь Хятад улсын иргэн аж ахуйн нэгж. Харин дотоодын томоохон ордуудад мэдээлэлд ойр, эрх мэдэл албан тушаалаа ашиглан нийт монголчуудын баялагт эзэн суусан цөөн гэр бүл байгаа нь нэгэнт ил болсон. Үүний тод жишээ нь, 2008 онд С.Баярын Засгийн газрын үед Засгийн газрын хуралдааны тэмдэглэлээр Тавантолгойн бүлэг ордоос “Ухаа худаг”-ийг “Энержи Ресурс” ХХК (MCS)-д өгсөн нь өнөөдрийг хүртэл маргаантай хэвээр байна. Энэ бол илтэд хууль бус үйлдэл. Цаашдаа энэ байдлыг таслан зогсоох цаг нь болсон₮ хэмээн уулзалтынхаа үеэр онцолжээ.

Leave a Reply